
Дээд шүүхийн хуралдаанаар өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр хуралдсан тус намын ээлжит их хурлаар намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүд нь Улс төрийн намын тухай хууль болон тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт харшлаагүй гэж үзэв. Иймээс Ногоон намын ээлжит их хурлаас намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэх нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд харшлахгүй гэж Улсын Дээд шүүх үзэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн юм.
С.Отгон