Мэдээллийн технологийн компаниудаас хамгийн зөвийг нь хэрхэн сонгох вэ?

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Мэдээллийн технологийн компаниудаас хамгийн зөвийг нь хэрхэн сонгох вэ?

Цахим ертөнцийн иргэд та бидний амьдралд харилцаа холбооны үйлчилгээг хаанаас авбал чанартай, шаардлага хангасан, боломжийн төлбөртэй байх бол гээд сонголт хийх шаардлага тулгардаг. Иймээс таныг сонголтоо зөв хийхэд туслах үүднээс энэ мэдээллийг хүргэж байна.    

Нэгдүгээр алхам: Мэдээлэл холбооны дэд бүтцээ зөв сонгох

Мэдээлэл, холбооны дэд бүтэц гэгдэх IT-ийн үйлчилгээг танд хүргэгч сүлжээг ерөнхийд нь  Broadband сүлжээ гэж нэрлэх бөгөөд өнөө цагийн айл өрх, албан байгууллагын өдөр тутмын хэрэглээ болсон суурин утасны яриа, интернэтийн мэдээлэл, телевизийн нэвтрүүлэг  зэргийг дамжуулан бидэнд хүргэдэг учраас чухал үүрэгтэй гэдэг нь ойлгомжтой.

Ачаа тээвэрлэгч дэд бүтцүүд олон байдагтай адил мэдээллийн технологийн үйлчилгээг тээвэрлэгч дэд бүтцүүд нь ч мөн олон төрөл байдаг. Манай мэдээлэл, харилцаа холбооны байгууллагууд доорх сүлжээгээр дамжуулан хэрэглэгчиддээ үйлчилгээгээ түгээж байна. Үүнд:

  • Утасгүй сүлжээ (Wireless network, Satellite, VSAT)
  • Суурин утасны сүлжээ (xDSL, Dial-up)
  • Шилэн кабелийн энгийн сүлжээ (Fast ethernet)
  • Технологийн дэвшилтэт шилэн кабелийн сүлжээ (GePON/GPON)

Сүлжээнүүдийн технологийн боломж, онцлогоос шалтгаалан дамжуулж буй мэдээллийн чанар, багтаамж харилцан адилгүй байдаг. Иймээс мэдээллийн технологийн үйлчилгээг сонгохдоо эхлээд тухайн үйлчилгээ нь ямар сүлжээгээр  танд хүрэх вэ гэдгийг сайтар анхаарах нь чухал.

Харилцаа холбооны үйлчилгээг дотор нь суурин болон хөдөлгөөнт байдлаар ашиглах шаардлагатай үйлчилгээ гэж ангилж болох юм. Суурин үйлчилгээнд нь голдуу албан байгууллага болон гэрт ашиглагддаг суурин утас болон интернэт, телевизийн үйлчилгээг хамааруулж болох юм. Харин хөдөлгөөнт үйлчилгээнд байршлаас хамаарахгүй хот, хөдөө хаа ч ашиглах боломжтой үүрэн утас, утасгүй интернэтийн үйлчилгээг  оруулж болох юм. Эндээс үзэхэд суурин үйлчилгээ нь утастай сүлжээгээр дамжиж байхад зөөврийн үйлчилгээ нь утасгүй сүлжээгээр дамждаг байна.

Мэдээлэл түгээгч сүлжээнүүд дотроос хамгийн олон төрлийн үйлчилгээ, их багтаамжтай мэдээллийг нэгэн зэрэг дамжуулдаг технологи нь шилэн кабелийн сүлжээ бөгөөд тэр дундаа оптик холболтын хамгийн сонгодог хэлбэр болох GPON сүлжээ гэдгийг  доорх зурагнаас харж болох юм.


 
Танай гэр болон албан байгууллага суурин хэлбэрээр ашиглах харилцаа холбооны үйлчилгээ авахаар судалж байгаа бол шилэн кабелийн GPON сүлжээгээр дамжих үйлчилгээг сонгох нь хамгийн зөв сонголт болох юм.

Хоёрдугаар алхам: Шилэн кабелийн сүлжээгээр дамжих үйлчилгээг сонгох

Дэлхийн глобальчлал болон улс орны эдийн засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэдэг дэд бүтцүүд болох усан зам, улс орнуудыг холбосон хүрдны зам, төмөр зам, агаарын зам зэрэгтэй шилэн кабелийн дэд бүтцийн ач холбогдол өнөөдөр эн зэрэгцэж ирээд байна. Шилэн кабелиар дэлхийн улс орнуудыг холбосон нэгдсэн сүлжээ байгуулах нь алсыг харсан оновчтой шийдэл байсан гэдгийг Америк тивийг бусад тивүүдтэй холбосон сүлжээг эрчимтэй байгуулсан жишээнээс харж болох юм. Өнөөдөр энэхүү сүлжээг ашиглан Энэтхэг улс гэхэд Америк руу амжилттай оutsourcing хийж улсынхаа мэдээллийн технологийн болон эдийн засгийн салбарт асар их хувь нэмэр оруулж байгааг та бид мэднэ.

Айл өрх, албан байгууллагууд шилэн кабелийн холболттой болох нь ямар ач холбогдолтой вэ?

Анхаар!!! Шилэн кабелийн сүлжээ нь дотроо олон янз байдаг бөгөөд зөвхөн GPON технологийн сүлжээ буюу нэг секундэд 2,5 гигабит мэдээллийг дамжуулах хүчин чадал бүхий сүлжээг л  та гэртээ болон ажил дээрээ тавиулаарай. Ингэснээр та дэлхийн топ IT үйлчилгээ үзүүлэгчид болох AT&T, Verizon, Virgin Media-ийн үзүүлж буйтай ижил чанар бүхий интернэт, суурин утас, 21 дүгээр зууны телевиз үзэгчдийн сонголт болсон IPTV-ийг Гурвалсан үйлчилгээ хэлбэрээр өндөр хурд, өргөн зурвасаар хүлээн авах боломжтой болно гэсэн үг. Мөн энэ сүлжээг сонгосноор та ирээдүйд шинээр гарч ирэх мэдээллийн технологийн үйлчилгээнүүдийг авах боломж бүрдэх юм.

Гэхдээ уншигч та Монгол улсад тэр дундаа Улаанбаатарт асар том хэмжээний шилэн кабелийн нэгдсэн дэд бүтцийг системтэйгээр бүтээн байгуулж түүгээрээ дамжуулан дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээнүүдийг нэгэн зэрэг хүргэж чадах үйлчилгээ үзүүлэгч байгаа болов уу гэж бодож байгаа байх.

Манай улсад интернэт, суурин утас, кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч маш олон компаниуд байдаг. Мөн дээрх үйлчилгээнүүдийг нэг дэд бүтцээр дамжуулан хамтад нь хүргэж буй болон хүргэхээр зорин ажиллаж буй компаниуд байна. Сүүлийн үед кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгчид, интернэтийн компаниудтай хамтран гурвалсан болон хосолсон үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож эхлээд байна.

Харин Монголын анхны Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч Юнивишн компани дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын бизнесийн байгууллага болон гэр бүлийн хэрэглээ болоод буй өндөр нягтрал(HD) болон 3D-ээр телевизийг үзүүлэх IPTV, өндөр хурдны интернэт, технологийн олон дэвшлийг агуулсан VOIP суурин утасны үйлчилгээг Улаанбаатарыг бүхэлд нь хэрсэн шилэн кабелийн GPON сүлжээгээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Юнивишнийн үйлчилгээнүүд бүгд эхлэлээсээ төгсгөл хүртлээ шилэн кабелийн сүлжээгээр дамжиж байгаа гэдгийг онцолъё. Мөн IPTV үйлчилгээ үзүүлэгч цорын ганц компани бөгөөд Та IPTV-ийг сонгосноор үзэж буй телевизийн нэвтрүүлгээ ухраах зогсоох, дахин эхлүүлэх, урьд өдөр нь гараад өнгөрсөн үзэх дуртай нэвтрүүлгээ нөхөж үзэх, хүссэн нэвтрүүлгээ бичиж авах, хүсээгүй сувгаа хүүхдүүдээсээ хязгаарлах зэрэг олон боломжит интерактив  буюу телевизэд урьд өмнө байгаагүй цоо шинэ, өнөөдрийн байдлаар дэлхийд хамгийн боловсронгуйд тооцогдож буй технологийг  мэдрэх боломжтой юм.

Дэлхийн телевизийн хөгжлийн ойрын ирээдүй бол 3D технологи юм. Тун удахгүй та бид телевизийг 3 хэмжээст хэлбэрээр хүлээн авч үзэх нь тодорхой болсон өнөө үед  таны худалдан авсан 3D телевизорын ид шидийг шууд өнөөдөр үзэх боломжийг Монголд зөвхөн IPTV технологи л бүрдүүлж байна. IPTV-ийн албан ёсоор танд хүргэж буй Fashion TV HD суваг өдөр бүр тодорхой цагуудад  эфирээ 3D-ээр цацаж эхлээд байна. Мөн зөвхөн IPTV-д л байдаг Video on demand буюу Видео сан нь танд гэрээсээ дэлхийн шилдэг кино, контентуудыг HD  болон 3D форматаар захиалан үзэх боломжийг олгож байна.

Дүгнэлт

  • Та гэр бүлдээ зориулан худалдан авсан сүүлийн үеийн электрон хэрэглслүүд болох өндөр үзүүлэлттэй компьютер, таблет, видео дүрсээ харж ярих камертай суурин утасны аппарат, Full HD, 3D дүрс үзүүлэх чадвартай LCD, LED зэрэг телевизортоо тохирох технологийн дэвшилтэт үйлчилгээ хайж байгаа бол эргэлзэлгүй Юнивишнийг сонгоорой. Үнийн хувьд хэрэглэгч таны онцлог хэрэглээнд тохирсон олон сонголттой байгаа бөгөөд та Гурвалсан үйлчилгээг сард 29,900 төгрөг төлөөд хэрэглэх ч сонголт байгаа.
  • Мөн интернэт, суурин утас, телевизийн үйлчилгээг авах шаардлага орчин үеийн байгууллага бүрт байгаа. Иймээс байгууллагууд эдгээр үйлчилгээг аль болох газрын холболт буюу шилэн кабелийн GPON сүлжээгээр дамжиж буй үйлчилгээг нь сонгоорой гэж зөвлөмөөр байна.
  • Хэрвээ та барилга бариулж байгаа бол таны барьж буй барилгад шилэн кабелийн сүлжээгээр дамжуулан үйлчилгээ үзүүлэгч найдвартай компанитай л хамтран ажиллаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж