
Тэгвэл “Wisdom” продакшныхан уг киног дэлхийн жишигт нийцүүлэхийн тулд хамтран ажилласан уран бүтээлчиддээ төдийгүй техник хэрэгсэл талд нь ихээхэн өндөр шаардлага тавьж байжээ. Наад зах нь хөгжмийн зохиолыг нь туурвисан “Нэгүүн” студийнхан гэхэд өнөөдөр холливудад хэрэглэж буй “East west” компанийн оркестрийн хөгжмийн программыг зөвхөн “Бодлын хулгайч” кинонд зориулан Монголд оруулж ирсэн аж. Мөн зөвхөн адал явдалт кинонд хэрэглэгддэг машин дэлбэрэх үеийн зургийг тусгайлан авдаг тоног төхөөрөмжийг ч Америкаас тусгайлан авчруулсан байна. Энэ мэтээр “Wisdom” кино продакшны хамт олон зөвхөн дүр сонголт талаасаа төдийгүй зураг авалт, техник хэрэгсэл гээд бүхий л зүйлээ холливудын жишигт нийцүүлж чадсан тул мэргэжлийн уран бүтээлчдээс “Бодлын хулгайч”-ийг холливудын жишгээр бүтээж чаджээ” гэсэн үнэлгээг авчээ. Өнөөдөр тус киноны уран бүтээлчид 12 цагаас Чингис зочид буудалд хэвлэлийн бага хурал хийх юм.