Хоёр тонн самар хураажээ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Хоёр тонн самар хураажээ

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн долоо хоногт  хоёр тонн гаруй цайруулсан самар хураажээ. Тус аймагт энэ жил самар эрт болсноос байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, ширхэг боргоцойн төлөө модноос унаж бэртсэн 10 тохиолдол Цагдаагийн газарт нь бүртгэгджээ. Хуш модны нөөцтэй Жаргалант, Галт, Цагааннуур, Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул зэрэг суманд энэ жил самар өмнөх жилээс ахиу ургажээ. Бүрэн боловсорч гүйцээгүй самрыг түүхийн тулд иргэд хушыг тайрч унагаасан төдийгүй Жаргалант суманд удаа дараалан ойн түймэр гарчээ. Мөн ил задгай гудамжинд самар ихээхэн зарснаар тус аймагт хог хаягдал, бохир гарын халдварт шар, гэдэсний халдварт өвчин ихэсчээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж