“Бяцхан сахиусан тэнгэрүүд” ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

“Бяцхан сахиусан тэнгэрүүд” ирнэ

БНСУ-ын “Little Angels” буюу “Бяцхан сахиусан тэнгэрүүд” хэмээх үндэсний дуу бүжгийн хүүхдийн чуулга манай улсад тоглох гэж байна. Тоглолтыг Монголын ротаричууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сарын 7, 8-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт, 9, 10-нд Хүүхдийн ордонд тоглох аж. “Little Angels” хамтлаг нь НҮБ-ын энхийн элч, дэлхийн сайн сайхан бэлгэ тэмдэг бөгөөд Солонгосын хүүхэд асрах төвийн авьяаслаг бяцхан одод ажээ. Гурван өдрийн турш тоглолт хийхээр тус хамтлагийн 32 хүүхэд нийт 70 хүний бүрэлдэхүүнтэй ирэх юм байна.
“Бяцхан сахиусан тэнэгрүүд” Пентагонд болоод Элизабет хатан хааны урилгаар дэлхийн олон оронд тоглож байжээ. Тэд Солонгосын 5000 гаруй жилийн түүхтэй ардын урлагийг сурталчилдаг чуулга юм байна.

Эх сурвалж: Өдрийн шуудан



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж