Монголбанкны ерөнхий эдийн засагчийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Монголбанкны ерөнхий эдийн засагчийг томиллоо

Монголбанкны захирлуудын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Д.Дэлгэрсайханыг
тус банкны ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагчаар томиллоо.

Д.Дэлгэрсайхан нь 1993-1995 онд МУИС, 1995-1998 онд Эрхүү хотын Эдийн
засгийн академийг эдийн засгийн ухааны магистраар төгсч, 2009-2011 онд
АНУ-ын Колумбын их сургуулийг Төрийн удирдлагын магистр цолтойгоор
төгссөн байна.

Харин ажлын туршлагын хувьд 1998 онд Худалдаа хөгжлийн банкинд Бүртгэл
нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2000 оноос хойш Монголбанкинд
ажилласан аж.

Д.Дэлгэрсайхан нь өнгөрсөн хугацаанд Монголбанкны Хяналт шалгалтын
газарт хянан шалгагч, Валютын газрын дилер, ахлах нөөцийн мэргэжилтэн,
Валютын газрын Хэлтсийн захирлын албыг хашиж байгаад 2011 оноос эхлэн
Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий эдийн засагчаар томилогдоод
байгаа юм.

Л.Дэлгэр

“Монголын мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж