Үүнтэй холбогдуулан Хадгаламж банкныхан Эрх орны хувь хишгийн мөнгө болох 21 мянган төгрөг олгохоо түр зогсоосон байна. Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа Эх орны хишиг, хувиас авах банкны үйлчилгээний хөлс болох 350 төгрөгийг төр, иргэний аль нь төлөхийг шийдэх юм байна.
Тиймээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас уг асуудлыг шийдэх хүртэл банкуудад хүний хөгжил сангийн мөнгө олгохыг түр зогсоохыг хүссэн албан бичгийг аравдугаар сарын 14-нд буюу өнгөрсөн баасан гаригт Хадгаламж банкинд ирүүлсэн юм байна. Үүний дагуу Хүний хөгжил сангийн мөнгийг олгож байгаа Хадгаламж банк 21 мянган төгрөгийн олголтыг аравдугаар сарын 15-наас буюу өнгөрсөн бямба гаригаас эхлэн түр хугацаагаар зогсоогоод байна. Ингэхдээ Засгийн газрын хуралдааны шийдвэр гарах хүртэл 21 мянгыг олгохгүй бөгөөд шийдвэр гарснаас хойш Эх орны хувь хишгийг хэвийн олгоно гэж Хадгаламж банкны албаны хүмүүс мэдээллээ.