АН-ын хурлаар мөн Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Хүн худалдаалахтай тэмцэх тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг албан татвараас чөлөөлөх тухай Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болоод байна.
МАН-ын бүлгийн хурлаар энэ оны төсвийн тодотголын тухай, Галт зэвсгийн тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.