Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Супермэний супер фэн

Филипиний загвар зохион бүтээгч нэгэн залуу супермэний үнэнч фэн. Хайртай баатартайгаа адилхан харагддаг болохын тулд сүүлийн арваад жилийн хугацаанд чамгүй олон гоо сайхны мэс засалд орсон хэнээтэй гэмээр эр. Өдгөө тэр 35 настай.

Херберт Чавес хэмээх энэ залуу хацар, уруул, хамар, шанаандаа мэс засал хийлгэжээ. Супермэнтэй адилхан нарийхан гуятай болох гэж гуяндаа ч бас мэс засал хийлгэж. Харин төрөлхийн бор арьсаа хүчтэй тарианы ачаар цайруулсан байна. Супермэний хувцсаар гангарах дуртай Херберт өдөр тутам харин сурвалжлагч Кларк Кэнтийнх шиг нүдний шилнээс салдаггүй. Одоо Японд очиж хөлөндөө төмөр суулгуулж, өндөр болох мэс засалд орохоор төлөвлөж байгаа ажээ.

Түүний гэрт супермэний зураг аяга, орны бүтээлэг, хана гээд хаа сайгүй дүүрэн. Яг л киноны баатар шиг тэр хоёр дүрд амьдардаг. Өдөр нь загвар зохион бүтээгчийнхээ ажлыг хийнэ. Тэрбээр хувцасны хоёр ч дэлгүүртэй. Харин орой болмогц супермэнийхээ дүрд хувирна. Херберт Манила хотын өмнөд дүүрэг болох Каламбад амьдардаг. Тэндхийн хүүхдүүд түүнтэй тоглох дуртай, супермэн гэж дууддаг.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж