Арабын хойг дахь анхны дуурийн театрыг нээв

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Арабын хойг дахь анхны дуурийн театрыг нээв

Оманы Маскат хотноо аравдугаар сарын 12-нд нээсэн дуурийн театр нь Арабын хойгт анхных болж байна. Оманы хаантны дуурийн театрын нээлтэд Оманы султан Кабус бен Саид оролцжээ.

Театр өөрийн анхны улирлын нээлтээр Пуччинийн “Турандот”  дуурь тоглосон байна. Дуурийг Франко Зеффирелли найруулсан байв. Хөгмийн хамтлагийг Пласидо Доминго удирдав. Нэр дуучин энэ шинэ театрт хэд хэдэн удаа тоглолт хийх юм. Кабус бен Саид ван нээлт дээр хэлэхдээ Хаантны дуурийн театр Оманы соёлын баялгийг танилцуулахаас гадна олон улсын соёлын солилцоонд тус дэм болно гэсэн байна.

The Oman Daily Observer сонины мэдээгээр Хаантны дуурийн театр нь 1100 хүний суудалтай, нийтдээ 80 мянган шоо дөрвөлжин метр талбайг эзэлжээ. Талбайн ихэнх хэсгийг цэцэрлэг эзэлж байна. Мөн дэргэд нь бас нэг жижиг театртай, дэлгүүр хоршоо, зоогийн газартай. Дуурийн театр бариулах ажлыг султаны санаачлагаар 2001 онд эхлүүлжээ.

Г.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж