“Нөлөөтэй” Ай Вэйвэйн төлөө хятадууд британичуудыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

“Нөлөөтэй” Ай Вэйвэйн төлөө хятадууд британичуудыг шүүмжлэв

Хятадын эрх баригчид урлагийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн чансааны эхэнд хятад зураач Ай Вэйвэйг тавьсных нь төлөө Британийн ArtReview сэтгүүлийг шүүмжлэв хэмээн Reuters мэдээлэв.

ArtReview сэтгүүл өөрсдийн чансааны жагсаалтыг энэ сарын 13-ны өдөр нийтлээд хятад зураачийн нэр хүнд зөвхөн урлагт ч биш, бусад талаар өсч байна гэсэн юм. Ай Вэйвэйгийн бүтээл ба үг нь олон улсын төвшинд улс төрийн маргаан гаргаж байна хэмээн британичууд онцолжээ.

Гэтэл Хятадын эрх баригчид  Ай Вэйвэй уг чансааг шударга бусаар тэргүүлж байна, тэрээр жагсаалд зөвхөн улс төрийн шалтгаанаар орлоо гэж үзэв. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгдэхдээ Хятадад олон авъяаслаг зураачид байгаа, харин Ай Вэйвэйг сонгосон нь тус сэтгүүлийн хийсвэрлэлийг л харууллаа гэв.

Харин  ArtReview сэтгүүлийн редактор Марк Раппольт (Mark Rappolt) хэвлэлийн чансаанд улс төрийн утга агууллага байхгүй гэж мэдэгдсэн байна. Өмнөх жилийн жагсаалтад хятад зураач 11-д байсан бөгөөд Хятадын эрх баригчдын мөрдөн мөшгөлт нь зураачийн нэр, нөлөөг ихээхэн өсгөсөн байна. Зураач дэглэм ба БНХАУ-ын төрийн байгуулалтыг хурцаар шүүмжилсэн нь түүнийг барин  гурван сар саатуулахад хүргэсэн байв. Зураачийг мөрдөн мөшгөсөн нь дэлхий даяар эсэргүүцэл гаргасан юм.

Г.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж