Италийн алдарт Ла Скалагийн театр хөгжмийн шинэ найруулагчтай болж байгаагаа мэдэгдлээ. Израйлийн төгөлдөр хуурч, удирдаач Даниель Баренбойм сонгодог урлагийн хамгийн нэр хүндтэй театрын найруулагчаар ажиллах гэнэ. Тэрбээр тус театрт тоглогдох дуурь, концерт болон аялан тоглолтын бэлтгэлийг хийлгэнэ.
Өдгөө 68 настай Даниель Ла Скалад 2006 оноос хойш зочин удирдаачаар ажиллаж байсан юм. Харин тус театр хэдхэн хоногийн өмнө сонгодог урлагийн ертөнцийн хамгийн том шагнал болох, нэг сая ам.доллар дагалддаг Шведийн дуучин Биржит Нилссоны нэрэмжит шагналыг хүртсэн удирдаач Рикадо Мютийг 2005 онд Чикагогийн симфони найрал хөгжмийн удирдаачаар ажиллахаар явснаас хойш найруулагчгүй байжээ.