Ходорковскийн мөнгөний данс Германаас илрэв

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Ходорковскийн мөнгөний данс Германаас илрэв

Германд Михаил Ходорковскийн 15 сая евротой  данс илэрчээ. Sueddeutsche Zeitung сонинд бичсэнээр хэдэн сарын өмнө Герман мөрдөн байцаагчид “мөнгө угаасан” гэх энэ хэрэгт эрүү үүсгэсэн байв.

ЮКОС-ийн эзэн асны хөрөнгө татвараас зугтагсдыг илрүүлэх ажиллагааны явцад илэрсэн байна. Германы баруун хойд хэсэгт байдаг Мюнстер хотын Julius Baer гэх Швейцарийн банкны салбарыг  үйлчлүүлэгч нарын компакт дискийг шалгагчид судлаад Майнын Франкфурт дэх гол оффист нь шалгалт хийхэд Ходорковский ба түүний гэр бүлийнхний дансанд 15-20 сая евро байгаа нь тогтоогджээ.

Хэдэн сарын өмнө нээгдсэн эрүүгийн хэргийн мөрдөлт одоо явагдаж байгаа эсэх нь тодорхой. Михаил Ходорковский ба  “Менатеп” группын тэргүүн Платон Лебедев  хоёр одоо 200 сая тонн нефтийг хулгайлсан болон бохир мөнгө угаасан гэх хэргээр шоронд хоригдож байна. Тэр хоёр 2016 онд суллагдах магадлалтай байгаа.

Г.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж