Алжирийн зохиолч энхтайвны шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Алжирийн зохиолч энхтайвны шагнал хүртлээ

Долоо хоног үргэлжлэн өчигдөр хаалтаа хийсэн Франкфуртын номын яармаг энх тайвны шагналаа Алжирийн зохиолч Боалем Сансалд олгохоор шийдэн 35 мянган ам.долларыг гардууллаа. Өөрийн эх оронд ардчиллыг цогцлоохын төлөө хийж буй түүний тууштай тэмцлийг үнэлэн дэлхийн номын хамгийн том яармаг нэр хүндтэй шагналаа ийнхүү олгов. “Энэ шагнал эрх чөлөөгөө эрхэмлэн, хаалттай, хаагдмал амьдралын хүлээснээс гарахыг тэмүүлэгч мянга мянган алжир хүнд урам зориг өгөх болно” хэмээн наадмын зохион байгуулагчид мэдэгдлээ.


Боалем Сансал Арабын ертөнцөд өрнөөд байгаа өөрчлөлт, шинэчлэлийн төлөөх давалгаа Алжирт мөн удахгүй эхэлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж