Бүгд найрамдахчуудын санал болгосон хуулийн төслийн төлөө хорооны 23 гишүүн санал өгч, 15 нь эсрэг байв. Олон улсын хорооны тэргүүн Илиэна Рос-Лейтинен (Ileana Ros-Lehtinen) хорооныхоо гишүүдэд хандан АНУ-ын зүгээс санхүүжилтээ хасах нь НҮБ-ын Палестиныг хүлээн зөвшөөрөх асуудалд өөрийн нөлөөг үзүүлнэ гэж ятгасан байв.
Хуулийн төслөөр НҮБ-ын санхүүжилтэд өгөх мөнгийг сайн дурын үндсэн дээр болгох бөгөөд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн НҮБ-ын бүтцэд өгөх санхүүжилтээ зогсоох юм байна. Одоо уг хуулийн төслийг Төлөөлөгчдын танхим авч хэлэлцэн батлах бөгөөд дараа нь Сенат нь дэмжих ёстой. Конгрессийн дээд танхимд Ардчилсан намынхан олонхи болдог учраас бүгд найрамдахчуудын саналыг бүрэн батлах боломжийг бууруулж байна.
Өмнө нь Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ерөнхийлөгчид хандан АНУ-ыг олон улсын хамтын нийгэмлэгтэй сөргөлдөөнд хүргэн үндэсний аюулгүй байдалд нь хор учруулах энэ хуулинд хориг тавихыг уриалсан байв.
Бүгд найрамдахчууд өөрийн ээлжинд тэмдэглэхдээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Хятад, Орос, Саудын Арави, Куба саналын эрхтэй, Иран нь Эмэгтэйчүүдийн эрхийн зөвлөлд гишүүн, Хойд Солонгос нь цөмийн зэвсэг хураах бага хурлыг даргалж байгааг заасан байв. АНУ өнгөрсөн жилд 7,7 тэрбум долларын санхүүжилтийг НҮБ-д өгсөн нь бүх төсвийнх нь 22 хувь болж байна.