Йемены Батлан хамгаалах яамны мэдээгээр аль-Банна аравдугаар сарын 14-нд Йемений нисэх хүчний агаарын цохилтод өртөн устгагджээ. Нутгийн хүмүүс “онгоцууд өөр орных байсан” гэж хэлж байна. Аль-Баннаг устгасны хариуд террористууд Йемений байгалийн хий дамжуулах хоолойг дэлбэлсэн байв.
Үүний зэрэгцээ CNN суваг Йемений цэргийнхний мэдээнд үндэслэн дамжуулахдаа “Террорист дайчид зөвлөлдөж байх үедээ бөмбөгдөлтөд өртсөн байна. Аль-Баннагийн хамт наад зах нь хоёр терорист алагджээ. Есдүгээр сарын 30-нд Америкийн цэргийнхэн Йемений “Аль-Каидагийн” лидер Анвар аль-Авлакийг нисгэгчгүй онгоцоос пуужингаар харван устгасан байв. Түүний хамт “Аль-Каида” онлайн сэтгүүл дээр ажиллаж байсан АНУ-ын иргэн Самир Ханыг хөнөөсөн” гэжээ.