Баривчлан саатуулагдсан хүмүүс тарахыг шаардсан цагдаа нарын шаардлагыг гурван ч удаа хүлээн аваагүй байв. Үүнээс өмнө нь цагдаагийн эгнээг нэвтрэн орох гэсэн гурван хүнийг барьсан байжээ. Мөн багтай таван жагсагч баривчлагдсан байжээ.
“Уолл-стритийг эзлэ!” гэсэн нэртэй эсэргүүцлийн ажиллагаа явуулж байсан хүмүүс уриа лоозонг хашгиран бямба гаригийн орой Таймс-сквер гудамжийг дүүргэж, замын хөдөлгөөнд саад учруулж байлаа. Цагдаа нар тэднийг гудамжнаас шахахаар оролдож байв.
Цагдаагийн мэдээгээр бямба гаригийн өглөө Citibank банкны байрыг орхин гарах цагдаагийн шаардлага биелүүлээгүй 24 хүн баривчлагдсан байна. Ийм маягаар аравдугаар сарын 15-нд нийтдээ эсэргүүцэл хийсэн 74 хүн саатуулагджээ. Санхүүгийн институтуудын шуналыг эсэргүүцсэн жагсаал дэлхийн орон оронд болж өнгөрчээ.