Сан-Жованни ин Латерано талбайн ойролцоо 25 хүн газар дээр эмнэлгийн тусламж авсан ба бусад нь Италийн нийслэлийн эмнэлгүүдэд хүргэгдсэн байна. Наад зах нь гурван хүний биеийн байдал хүндхэн байгаа ажээ. Италийн Батлан хамгаалах яамны байрны жигүүрт гал тавьж, дэлгүүр хоршоог тонож, машин шатааж байсан үймээн дэгдээгчдийг хөөн тараахын тулд цагдаагийнхан усан буу, нулимс асгаруулах хий хэрэглэсэн байв.
Ром хотын захирагч Жанни Алеманногийн хэлснээр зохион байгуулалттай тонуулчдын бүлэг жагсагчдын дунд орж, эмх замбраагүй байдал үүсгэжээ. “Өнөөдөр бид Европын хамгийн муухай зүйлийг Ромд харлаа” гэж хотын дарга хэлэв. Өнгөрсөн бямба гаригт хэдэн арван мянган хүн “Уолл-стритийг эзэл!” гэх мэт уриа лоозун барин жагсжээ. Нийтдээ 82 орны 951 хотод Мадридын Пуэрта-дель-Соль талбайн жагсаалаар урамшсан олон мянган хүн эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулсан байна. Жагсаал гол төлөв тайвнаар хийгдэж, цагдаа нарын онцгой хяналтын дор байв.