Хятадын төлөөлөгчдийн онгоц бууж чадахгүй буцлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Хятадын төлөөлөгчдийн онгоц бууж чадахгүй буцлаа

Монгол Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хурал өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд болох гэж байсан ч уулзалт энэ сарын 28-нд болохоор болж хойшиллоо. Хойшлох болсон шалтгаан нь цаг агаар муудсантай холбоотой аж. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах ёстой байсан Хятадын төлөөлөгчдийн онгоц салхи ихтэй байсан учраас бууж чадалгүй буцжээ.  Чухал ач холбогдол бүхий энэхүү хуралд оролцохоор Хятадын Хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Жан Сяоцян тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчдөөс нь гадна банк, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хамт явж байсан байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж