МХЕГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Дундговь, Дорноговь аймгийн нутагт жонш экспортлох, уурхайг далд аргаар олборлох, эрдсийг баяжуулах үйл шалгалт хийжээ.
Шалгалтыг аймгуудын Мэргэжлийн хяналтын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын байцаагч нартай хамтран 39 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Эдгээрээс зөрчил гаргасан найман аж ахуй нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 12 аж ахуй нэгжид хугацаатай албан шаардлага өгч, 7404000 төгрөгийн торгууль ногдуулжээ.
Шалгалтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн байдал дутуу, хүдэр, хүдрийн бус, шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг зөрчсөн байжээ. Үүнээс гадна "Ашигт малтмалыг баяжуулах, ялгах, бутлах, хүдэр баяжмалыг бөөнцөглөх, фабрикийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийн нийтлэг шаардлагыг биелүүлж дагаж мөрдөөгүй байсан байна.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин