“Аль-Кайда” Сомалид тусламж илгээв

Хуучирсан мэдээ: 2011.10.15-нд нийтлэгдсэн

“Аль-Кайда” Сомалид тусламж илгээв

“Аль-Кайда” террорист байгууллага өлсгөлөнд нэрвэгдээд байгаа Сомалийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн тухай ВВС мэдээлэв. Исламын Аль-Шабаб хөдөлгөөн энэ тусламжийг зохион байгуулсан бөгөөд өөрийгөө Абу Абдулла Альмузаджир хэмээн нэрлэсэн хүн Сомалийн  дөрвөн мянга орчим иргэдэд гурил, будаа, ургамлын тос болон сүү тараан өгчээ. Хүнсний хажуугаар коран судар болон 17 мянга орчим ам.долларыг бэлнээр тараасан байна.

Өмнө нь “Аль-Каеда” Африк тивд иймэрхүү хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаагүй юм.

Аль-Шабаб хөдөлгөөн нь Аль-Кайда байгууллагатай нягт холбоотой ажилладаг бөгөөд Африк тивийн олон улс орныг хянадаг ажээ. Өлсгөлөнд нэрвэгдээд байгаа Сомалийн нутаг руу энэ бүлэг олон улсын байгууллагуудын хүмүүнлэгийн тусламжийг оруулахгүй байгаа аж. Учир нь эдгээр байгууллагууд улс төрийн байдлыг тагнах гэсэн зорилготой гэж буруутгаж байгаа юм.

НҮБ-ын мэдээгээр Сомалийн 750 мянган оршин суугчид хоол хүнсгүйн улмаас үхлийн аюултай тулаад байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж