Японд “Монгол айрагны баяр” болно

Хуучирсан мэдээ: 2011.10.15-нд нийтлэгдсэн

Японд “Монгол айрагны баяр” болно

Ирэх жил тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг угтан Япон дахь монголчуудын холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Япон дахь салбартай хамтран Токио хотноо энэ сарын 22-нд “Монголын намар-айрагны баяр-2011” нэртэй баярын арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Газар хөдлөлт, цунамид нэрвэгдэж, асар их хохирол амссан Японы ард түмэнд сэтгэлийн дэм хайрлаж, мөнгөн хандив цуглуулах зорилгыг ийнхүү “Монгол айрагны баяр”-ыг арлын оронд зохион байгуулахаар болжээ. Арлын Японд эр бяраа гайхуулан сумогийн дэвжээнд зодоглож буй их аварга Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж тэргүүтэй Монголын сумочид тус баярт оролцож, ая дуугаа өргөхөөс гадна япончуудад дэмбээ зааж өгөх гэнэ. Наадмын үеэр монгол үндэсний хоол, цагаан идээ дэлгэхээс гадна шагай, оньсон тоглоомоор наадаж, ардын дуу, бүжгийн тоглолт сонирхуулах ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж