Улсын филармони 40 дэх улирлын нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.15-нд нийтлэгдсэн

Улсын филармони 40 дэх улирлын нээлтээ хийнэ

Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони 40 дэх жилийнхээ өвөл цагийн нээлтээ аравдугаар сарын 15-нд буюу өнөөдөр Соёлын төв өргөөнд 15.00 цагт хийх гэж байна. Нээлтийн арга хэмжээнд зориулж,  “Баян монгол” чуулга, Морин хуурын чуулга, симфони найрал хөгжимчдийн хамтран “New Season 2012” тоглолтыг толилуулах юм.

“New Season 2012” нэртэй Монгол Улсын филармони 40 дэх жилийн нээлт  Ж.Бизе, Щедрин нарын “Кармен сюит” цохивор хөгжмийн чуулгатай хамтарсан тоглолтоор эхлэх юм. Тоглолтод Ардын жүжигчин, дуучин Ш.Чимэдцэеэ, Гавьяат жүжигчин Д.Энхзул, дуучин С.Наран, “Voice” групп, “Шуранхай” хамтлаг, “Арга билэг” этно жааз хамтлаг, “Jazz Sound” хамтлаг оролцож, уран бүтээлээ толилуулах бөгөөд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын ая, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагын үг “Халуун элгэн нутаг” дуугаар өндөрлөх гэнэ. Энэ тоглолтоос ардын хөгжим сонгодог хөгжим тоглохыг, симфони найрал хөгжимчид ардын аялгууг эгшиглүүлэхийг, жааз хөгжимтэй хэрхэн хослохыг сонсох боломжтой юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж