Монголын хөрөнгийн биржийн баасан гаригийн арилжаагаар нийт 34 ХК-ийн 2.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 253.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
Үүнээс “А” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 240.2 мянган ширхэг хувьцааг 2.3 тэрбум төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 13 ХК-ийн 13.4 мянган ширхэг хувьцааг 7.7 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.
Нийт 34 үнэт цаас арилжигдсанаас 17 үнэт цаасны ханш өсч, найман үнэт цаасны ханш буурч, есөн үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 14.98% өсч, “Талх чихэр” ХК-ийн үнэт цаасны ханш 4.35% буурсан байна.
ТОП-20 индекс 20196.30 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 39.55 нэгжээр буюу 0.20% буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 84.7 тэрбум төгрөг болсон байна.