Генсек Д.Эрдэнэбат зугатсан уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Генсек Д.Эрдэнэбат зугатсан уу?

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт орон нутгийг зорьж, Булган аймагт ажилласан юм. Түүний энэхүү үйлдлийг намын байрандаа суулт зарлаад буй гишүүд “Биднээс хэргээр зугатаан Булган аймаг руу явсан” гэж хэлж байгаа юм. Ямартай ч Ардчилсан намын генсек хөдөөд ажиллахдаа иргэдэд “Хүүхдийн мөнгийг сэргээж, сар тутамд 20 мянган төгрөг өгөх боломж бололцоо байгаа эсэхийг судлахаар Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буйг” дуулгаж, бас 500 мянган төгрөгийг бэлнээр тараавал инфляцийг хөөрөгдөн, мөнгийг цаас болгон хувиргах аюултай тул Засгийн газраас түүнийг үе шаттайгаар иргэдэд олгохоор төлөвлөсөн талаар “PR” хийсэн шиг хэд хоног стрессээ тайлан чих амар явсан сурагтай.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж