цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлшиж, зүүн зүгийн нутгийн зарим газар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр, говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, зүүн зүгийн нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 9-11 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр хур танадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд зүүн зүгийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Тухайн хотын нэрэн дээр хулганаа дархад тухайн хотын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ гарна. Мэдээг ЭНД дарж үзнэ үү.
www.tsag-agaar.mn