Булган аймаг халуун устай болов

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Булган аймаг халуун устай болов

Иргэд усанд орох газраар хомс Булган аймгийн төвд шинээр  халуун усны газар байгуулахаар болжээ. Канадын сангаас 2011 онд төрийн бус байгууллагуудын дунд зарласан төслийн тэтгэлэгт оролцсон тус аймагт Эмэгтэй удирдагч сан энэ ажлыг хийхээр болсон байна. Төслийг аймгийн Засаг дарга М.Оюунбатад танилцуулан орон нутгаас дэмжлэг авахаар болжээ. Орон нутагт төслийг хамтран хэрэгжүүлэх багийг иргэдийн төлөөллөөс оролцуулан байгуулахаар болж өрх толгойлсон болон ажил хайж байгаа эмэгтэйчүүдийг ажлын байртай болгох боломж үүгээр нээгдсэн байна. Мөн иргэд ч халуун усаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.

Булган аймгийн төвд одоогийн байдлаар ганц халуун усны газар ажилладаг бөгөөд түүнийг 1964 онд байгуулжээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж