Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилсэн нь гишүүдэд хуриманд явах бололцоог олгов уу гэлтэй хоосон ширээнүүд хонхойж өнжив. Чуулганы үйл ажиллагаатай танилцахаар орж ирсэн иргэд “Хөөх энэ гишүүд чинь хаачаа вэ, ширээ нь хов хоосон” гэж бие биенээсээ асуухын зэрэгцээ хариултыг ч дор нь олж “Өнөөдөр намрын дунд сарын 17-ны өдөр учраас олонх нь хуриманд явчихсан юм байна” гэж дүгнэж байна.

Өнөөдрийн чуулганы үдээс хойшхи хуралдааныг  УИХ-ын дэд дарга Н.Энхболд удирдаж, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Дамба-Очир, О.Чулуунбат, Л.Гантөмөр, А.Тлейхан, С.Баярцогт, Н.Батбаяр, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, З.Энхболд, Р.Раш, Д.Оюунхорол нар оролцов. Бусад нь иргэдийн ярьснаар хуримын зар аваад алга болсон уу, аль эсвэл Засгийн газрын цагт ирц харгалздаггүйг далимдуулан хувийнхаа ажлыг амжуулахаар явцгаасан уу, ямар ч байсан 13 гишүүн л ажлаа хийлээ дээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж