Үүний дагуу ОХУ-ын Москва, Санкт- Петербург хотноо зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшинд 52.0 /тавин хоёр/ сая, Франц улсад зохиогдсон М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд оролцож онцгой амжилт үзүүлж, нэгдүгээр байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Ж.Ариунзаяа, Ө.Анхзаяа нарт тус бүр 19.0 /арван есөн/ сая, мөн уралдаанаас хоёрдугаар байр эзэлсэн Г.Болормаа, К.Солензаяа, Ч.Дөлгөөн, Э.Амина нарт тус бүр 14.0 /арван дөрвөн/ сая, гуравдугаар байр эзэлсэн Авьяастан төвийн сурагч Ө.Цовоод 9.0 /Есөн/ сая төгрөгийн шагнал гардууллаа.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсад зохиогддог Косианы нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Хөгжим Бүжгийн коллежийн сурагч Г.Чингүүнд 19.0 /арван есөн/ сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж байгааг гардуулах ёслол өнөөдөр Хөгжим бүжгийн коллеж дээр болсон юм. Шагналыг БСШУ-ны сайд С.Отгонбаяр гардууллаа.