Монгол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Увс, Өмнөговь, Дархан-Уул, Хэнтий аймгийн прокурорын газарт хийсэн шалгалтын дүнг хэлэлцжээ.
Шалган туслах ажлын хүрээнд Прокурорын байгууллагын тухай болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр гарсан Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгавар, заавар, журмын заалт орон нутагт хэрхэн хэрэгжиж байгааг болон мөрдөн шалгах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж буй хяналтын чанар, үр нөлөө, мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт удирдлага зохион байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа ажлыг 2011 оны эхний есөн сарын байдлаар шалгаж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн байна.

Түүнчлэн прокурорын хяналтын ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, Улсын Ерөнхий прокурорын газраас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажилласан прокуроруудад зохих хариуцлага тооцохоор зөвлөлийн хурлаас шийдвэрлэлээ гэж Улсын ерөнхий прокурорын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.