УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид энэ сарын 16-19-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны улсын Берн хотод болох Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 125 дугаар Ассамблейд оролцохоор маргааш эх орноосоо мордох болжээ.
Берн хотын “Бернэкспо” төвд болох ОУПХ-ны 125 дугаар Ассамблейн энэ удаагийн чуулганаар ОУПХ-ны НҮБ-ын асуудлаархи хорооны илтгэл, ОУПХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэхээс гадна Ассамблейн дараагийн чуулганаар хэлэлцүүлэхээр сонгосон сэдвүүдээр салбар хуралдаан хийж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Мөн Ассамблейн намрын чуулганы уламжлалын дагуу чуулганы үеэр санхүүгийн зах зээлийн шинэтгэлийн сэдвээр салбар хуралдаан хийхээр төлөвлөжээ.
Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Б.Батбаяр, С.Оюун нар багтсан байна.
Мөн ОУПХ-ны 125 дугаар Ассамблейн үеэр зохиогдох Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж оролцох болжээ.

Г.Дарь