Л.Гүндалай гишүүн А.Меркельд юу хэлсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай гишүүн А.Меркельд юу хэлсэн бэ?

Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн ХБНГУ-ын канцлер А.Меркелийг УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсний дараа эрхэм гишүүн Л.Гүндалай канцлертай гар барьж хоёр хацар дээр нь үнссэн юм.

Л.Гүндалай гишүүн ингэхдээ хатагтай А.Меркельд герман хэлээр нэлээд зүйл хэлсэн. Гишүүнээс герман “эгч”-дээ юу хэлснийг тодруулахад “Би танай оронд эмчийн мэргэжил эзэмшсэн. Танай өндөр технологи манай уул уурхайд нэвтрэх гэж байгаад баяртай байна. Германы техник, технологи Монголд нэвтрэх нь маш чухал” гэж хэлсэн гэлээ.

Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу

Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж