Тэд энэ өдрийг тохиолдуулж ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиуд дээр нэр төр гэж юу болох, нэр төрөө хэрхэн эрхэмлэх, яаж нэр төртэй амьдрах, тэр нь ямар ач холбогдолтой талаар яриа хийхийн зэрэгцээ энэ талаар тэдний өөрсдийн үзэл бодол, байр суурийг сонсох үүднээс зохион бичлэг, уран илтгэл болон гар зургийн уралдаануудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. “Нэр төрөө эрхэмлэх” энэ өдрийн арга хэмжээнд хүүхэд залуучуудаас гадна бизнесийн болон албан байгууллагууд тус үйл ажилгаанд хамрагдах гэнэ.
Монголчууд эрт үеэс “Нэр хугарахаар яс хугар” “Хүн нэрээ тогос өдөө” хэмээдэг байсан. Харин сүүлийн үед дээр доргүй уначихаад байгаа энэ зүйлийг дахин санаж эхэлсэн нь сайшаалтай л хэрэг.