Хатагтай Э.Туул Парис Хилтоны дотны найз

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Хатагтай Э.Туул Парис Хилтоны дотны найз

Дээдсийн хүрээнийхэнд "брэнд хатагтай" гэж нэрлэгддэг Ш.Отгонбилэг агсны
хүү О.Содбилэгийн эхнэр Э.Туулыг эдийн засаг, бизнес гэсэн хоёр ч
чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан, өөрийн гэсэн барилга, хөдөө аж
ахуйн компанитай шаггүй бизнесмэн гэдэг. Мэдлэг, боловсрол, гоо
үзэсгэлэн, зан ааш ,биеэ авч явах байдлаараа Монголд төдийгүй гадныхныг
гайхашруулсаар ирснийг нь түүний ойрын хүрээнийхэн ам уралдан магтдаг.

Саяхан
хатагтай Э.Туул, нөхрийнхөө хамт өөрийн найз, Холливудын эрхэмсэг
хатагтай, "Хилтон" зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтоны урилгаар
Америкийн алдарт тамирчид, болон дуучид, холливудын ододтой хамт
"Ибиза"-д зочилж, тэдэнтэй нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлжээ. Холливудын
алдарт одууд монгол залуучуудын биеэ авч явах байдлыг шагшин магтсан
гэнэ.

Бага наснаасаа Швейцарь, Джорж Тауны их сургуульд Доналд
Трамп, дэлхийн тэрбумтан Рокэфэлэр, Ротшийлдийн хүүхдүүдтэй хамт
суралцаж, өндөр боловсрол эзэмшсэн О.Содбилэгтэй дэлхийн томчууд үерхэх
болсон шалтгаан нь төлөв даруу зан, биеэ зөв авч явдаг байдал нь
таалагдсаных бололтой. Найзуудынхаа урилгаар олон орноор ажил хэргийн
уулзалт айлчлал хийдэг тэрээр Кувейтийн хааны гэр бүлийн дотны найз,
хүндэт зочин нь бөгөөд Хааны ордонд хүртэл саатан тухалдаг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж