”Оюутны виза карт дээр наах билет тараагдаж дууссан”

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

”Оюутны виза карт дээр наах билет тараагдаж дууссан”

Монголын оюутны холбоо энэ жилээс эхлэн виза карт дээр наах билетийн захиалгыг авахгүй харин оюутнууд сургуульдаа хандаж энэхүү билетийг авахаар болсон. Уг билетийг өнгөрсөн сард оюутнуудад тараах байсан ч хэвлэлтийн алдаа гарч энэ сарын 8 гэхэд тарааж дууссан. Үүнээс өмнө оюутнууд зөвхөн хүчинтэй виза картаар нийтийн тээврийн том оврын автобусанд үнэгүй зорчиж байсан. Харин нэг жилийн хүчинтэй тусгай серийн дугаар бүхий билетээр энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн зорчиж байгаа. Гэсэн ч оюутнуудын хувьд билет хүрээгүй, тараагаагүй, энэ сарын 15-н гэхэд тараана гэсэн шалтгаанаар кондуктор оюутны дунд маргаан гарсаар байгаа. Бид энэ талаар Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Д.Батбаяраас тодрууллаа.

-Оюутны виза карт дээр наах билетийн тараалт дууссан уу. Зарим оюутнуудын хувьд гараагүй гэх шалтаг хэлж байгаа?

-Билет бол тараагдаад дууссан. Харин 3000-4000 билет үлдсэн байгаа. Үүнийг төгсөх гэж байгаа оюутнуудад сургуулиуд нь хадгалж байгаа. Энэ долоо хоногоос эхлэн виза картаар зорчихгүй. Бүгдэд нь билет тараагаад дууссан учраас ямар нэгэн асуудал байхгүй. Харин үүнээс өмнө өөрөөр хэлбэл, сарын 8 хүртэл л виза картаар нийтийн тээврийн автобусанд үнэгүй зорчиж байсан. Одоо бол билет наасан визагаар зорчино.

-Виза картны хувьд?

-Виза картны хувьд захиалсан хугацаанаасаа хамаараад өдөр өдөртөө гарч байна. Энэ тал дээр ямар нэгэн асуудал байхгүй.

-Зарим оюутнууд өөрийн сургуульдаа билет захиалахгүй өөр сургууль захиалах тохиолдол гарч байгаа гэсэн. Энэ тал дээр хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Тийм тохиолдол гараагүй. Сургууль болгонд тусгай серийн дугаартай билет өгч байгаа. Тухайлбал, 1000-2000 нь МУИС ч гэх юм уу 2000-3000 дугаартай билет тэр сургууль гээд заагаад өгсөн болохоор тийм асуудал гарахгүй. Бид удахгүй энэ тал дээр нэгдсэн шалгалт явуулна. Хэрвээ МУБИС-ийн оюутан МУИС-ийн серийн дугаартай билеттэй байх юм бол тэр билетийг хүчингүй болгоно.

-Хэрвээ оюуган виза картаа гэсэн, үрэгдүүлсэн бол хэрхэх вэ?

-Тусгай журам байгаа түүний дагуу эргүүлэн авна. Тодорхой бичиг баримт бүрдүүлээд дахин авч болно.

Э.Пагмадулам

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж