Түрээслэгчдийг хөөж гаргаж, алсаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Түрээслэгчдийг хөөж гаргаж, алсаар байх уу?

Өнөөгийн Монголд орон байртай байна гэдэг
нэг талаас маш том боломж. Зарим нэг хүний мөрөөдөл нь орон байр байх.
Тиймээс ч Солонгос, АНУ болон бусад улс оронд ажиллаж амьдарч буй
хүмүүсийн гол зорилго бол орон байртай болох байгаа. 

Мөн үүнээс үүдэн гэр хороололд
байхаас илүү орон сууцанд амьдрахыг илүүд үздэг зарим нэг нь айлын хажуу
өрөө арай гайгүй боломжтой нь байраар нь түрээслэн амьдардаг. Төлбөр
гэж 3 сараар эсвэл нэг жилээр хийнэ. Дээрээс нь байнга гарах байрын
мөнгө төлнө. Үгүй яавах цаг завгүй ажиллаж байдаг хүмүүст бол боломжийн л
доо. 

Өрөөг нь мөн байрыг нь түрээсэлж буй
хүмүүсийг гэрээт хугацаанаас нь өмнө гаргах, хөөх, ялангуяа өвлийн
улиралд байж боломгүй алдаа. Адаглаад л газарт орсон иргэдийг хөөх,
нүүлгэн суулгахад дандаа урин дулаан цагт хийгддэг зүйл. 

Би энд өгүүлэхийг хүсч буй зүйл нь
эхийнхээ хэвлийг 9 сар түрээслэн өдрөөс өдөрт өсөж торнин буй хүүхдийн
тухай бичихийг хүссэн юм. Тэр олон сая эд эс дотроос тэмүүлэн байж эм
бэлгийн эстэй уулзаж хүн төрхийг олон буй бяцхан иргэдийг хөөж, тууж,
алж байгаа нь аймшигтай хэрэг. Хүний ёсоор бодоод үзсэн ч байж боломгүй
шийдвэр байгаа биз. 

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж