Хөдөлмөрийн соёл аян эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн соёл аян эхэлнэ

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Нийслэл-Улаанбаатар хот” үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Хөдөлмөрийн соёл” аян зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Г.Батсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны орлогч захирал Ц.Эрдэнэбаатар, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Балжинням, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар оролцож энэхүү аяны талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн гурван талт түншлэгч талуудын хооронд байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд “Хөдөлмөрийн соёл” аяныг зохино байгуулж, хэрэгжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 53 мянган аж ахуйн нэгж байдаг. Үүнд 2010 оны статистик тоо баримтаар 360.9 мянган ажиллагсад ажиллаж байна гэсэн баримт байдаг. Эдгээр ажиллагсдыг тухайн ажиллаж байгаа ажлын байранд нь тав тухыг нь хангах, ажлын байранд хөлмөрийн соёл, мэргэжил мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, цаашлаад хөдөлмөрийн болон хамтын маргаангүй хамт олон болгоход энэхүү аян чиглэгджээ. Энэ арга хэмжээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газа болоод Нийслэлийн хөдөлмөрийн газар, ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хамтран оролцож байгаа. Эдгээр байгуулагууд нийслэлийн өдрийг угтаж, бэлтгэл ажлуудыг хийж байгаа аж. Аравдугаар сарын 29-нд энэхүү аяны нээлийн ажиллагааг албан ёсоор хийснээр бүтэн жилийн турш үргэлжлэх юм байна. Энэ хүрээнд 20 орчим чиглэлээр дээрх байгууллагууд хамтран ажиллахаар болжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж