
Монголын Ногоон намын удирдлага, гишүүд өнгөрөгч наймдугаар сарын 28-нд их хурлаа хийж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан юм. Улмаар есдүгээр сарын 5-нд Дээд шүүхэд материалаа хүргүүлжээ.
Дүрмийн өөрчлөлтийг бүртгэх хуралд тус намын дарга С.Маам, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, Ногоон намын хуулийн зөвлөх О.Баасанхүү нар хүрэлцэн иржээ.
Харин шүүгчээр Ц.Амарсайхан, н.Тунгалаг, н.Бямбаа нар оролцсон байна.