2. 10%-ийг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах гэсэн заалт нь стратегийн орд газруудын талаар төрөөс хэрэгжүүлж буй өнөөгийн бодлогын орчинд тохирсон хамгийн оновчтой шударга шийдвэр бөгөөд үүнийг “шударга ёс” ярьж сонгуулийн уур амьсгалд тохируулан 20 хувь болгож нэгтгэн ард иргэдэд эзэмшүүлэх гэсэн шийдвэр нь өнгөн дээрээ шударга юм шиг харагдавч “шударга ёс” гэсэн ойлголтын олон улсад хэрэгждэг хууль зүйн болон эдийн засгийн утгаар нь авч үзвэл хамгийн шударга бус, оновчтой бус шийдвэр болно.
Учир нь:
а/ 10 %-ийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах гэдэг нь “шударга ёсны “ гол шалгуур болох “тэгш боломж” олгож байна гэсэн үг юм. Гэтэл үүнийг социалист тогтолцооны гол шалгуур болох “тэгш хувиарлалт” болгохыг оролдох нь онолын хувьд төдийгүй улс төр-эдийн засаг, нийгмийн бодлогын том алдаа болно.
б/ “эзэмшүүлэх”, “нэрлэсэн үнээр нь худалдах” гэсэн тэгш хуваарилалт, тэгш боломж олгох зарчмын хоёр өөр ойлголтыг хооронд нь механикаар нийлүүлж “шударга ёс” гэж үзэж байгаа нь Монгол улсад баялгийг бүтээн, ажлын байрыг бий болгогч хувийн хэвшлийг ялгаварлан гадуурхсан хэрэг болж байна.
3. Үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаа худалдан авах тэгш боломжтой болж түүнийгээ хэрэгжүүлснээр компанийн засаглал сайжирч санхүүжилтийн альтернатив эх үүсвэрүүд хөрөнгийн зах зээл дээр бий болж хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх төдийгүй зөвхөн банкны зээлээс 90 хувь хамаардаг санхүүгийн секторт бүтцийн өөрчлөлт гарах болно.
4. Монголын нийгэмд улам бүр газар авч халдварлаж буй “бэлэнчлэх сэтгэлгээ” гэсэн нийгмийн энэ гаж үзэгдлийг иргэдэд эзэмшүүлэх хувьцааны тоог нэмэгдүүлэх шийдвэр улам бүр даамжруулах төдийгүй, түүний үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй харин ч хөдөлмөрлөж байж ядуурлаас гарна гэдэг энгийн үнэнийг эвдэх аюултай юм.
- Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим
- Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
- Монголын Барилгын Үндэсний Ассоциаци
- “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК
- Монголын Аялал Жуулчлалын Холбоо
- Махны холбоо
- Монголын барилгачдын холбоо
- Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци
- Монголын Тээвэр зуучлагчдын холбоо
- Монголын хүнсчидийн холбоо
- Монголын Ноос Ноолуурын Холбоо
- Монголын арьс ширний холбоо
- Монголын үндэсний зөвлөхүүдийн холбоо
- Сав баглаа боодол, хэвлэлийн салбарын хөгжлийн зөвлөл
- Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл
- Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл
- Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл
- Аялал жуулчлалын зөвлөл
- Био эко бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл
- Импортлогчдын зөвлөл
- Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл