Ерөнхийлөгчгүйгээр ажиллаж сур гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчгүйгээр ажиллаж сур гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Байгаль орчин,  аялал жуулчлалын сайдад хандан “Засгийн газар Ерөнхийлөгчгүйгээр ажиллаж сурах хэрэгтэй байна” гэлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Ерөнхийлөгч төсөл санаачлан, УИХ-аар батлуулсан бол одоо мөн л мазаалайг хамгаалах чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж буй аж.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “Асуудлыг мушгиж тайлбарлахаа боль. Ерөнхийлөгчийг хуулийн төсөл санаачлахад нь боль гэж хэлэх юм уу” хэмээлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж