Америкийн Кино академийн шагналын гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөхөөр 63 орны уран бүтээлчид өөрсдийн киногоо илгээжээ. Шинэ Зеландаас энэ жил анх удаа тус наадамд киногоо сойсон бөгөөд Оскарын түүхэнд бичигдэх орнуудын тоог нэгээр нэмлээ.
Өнгөрсөн есдүгээр сард болсон Торонтогийн кино наадамд маш амжилттай оролцсон Польшийн “Харанхуйд” болон өөрийн орныхоо кино наадмын есөн төрөлд шагнал хүртсэн Испанийн “Хар талх” кинонуудыг Оскар гардах хамгийн өндөр магадлалтай хэмээн хэвлэлүүд таамаглан бичиж байна. Эдгээр 63 бүтээлээс тавыг нь сонгон ирэх оны нэгдүгээр сарын 24-нд нэр дэвшигчээр зарлана. Харин шагналын эзэн уламжлал ёсоор хоёрдугаар сарын 26-нд алдарт “Кодак” театрт тодорно.