Чуулганы нэгдсэн хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 10.00 цагаас:

1. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ танилцуулна.
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ГАНБЯМБА танилцуулна.

2. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ танилцуулна.
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.БАДАМСҮРЭН танилцуулна.

3. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ танилцуулна.
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.АРВИН танилцуулна.

4. Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон Газрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Газрын төлбөрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автозамын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА танилцуулна.
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.СЭДВАНЧИГ танилцуулна.

5. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийн төсөл /хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

6. Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.БАТТУЛГА танилцуулна.
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОДБАЯР танилцуулна.

7. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.


15.00 цагаас
:

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг, Д.Энхбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Засгийн газрын 1991 оны 304 дүгээр тогтоолоор батлагдсан Алт хөтөлбөрийн биелэлтийн талаарх асуулга"-ын хариуг сонсох.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж