Сэтгүүлч П.Одгэрэл сэтгэлийн хөдөлгөөн ихтэй бүсгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч П.Одгэрэл сэтгэлийн хөдөлгөөн ихтэй бүсгүй

“UBS” телевизийн хөтлөгч, сэтгүүлч П.Одгэрэл сэтгэлийн хөдөлгөөн ихтэй бүсгүй. Тэрбээр үдэш бүр гарч буй “Universe Best Song-2010” фестивалийг хөтлөгч Э.Гантулга буюу Анууштай хамтран хөтөлдөг. П.Одгэрэл заримдаа оролцогчдоо дагаад бүжиглэж, дуулж байгаа харагддаг. Тэр саяхны нэгэн ярилцлагадаа “Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Манай оролцогчид их авьяастай. Тэднийгээ хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлчихдөг. Сэтгэл хөдөлсөн үед би дотроо бариад байдаггүй. Сэтгэл хөдлөлөө гаргах л хэрэгтэй” хэмээн хэлжээ. Түүний хэлсэнчлэн П.Одгэрэл өнгөрсөн нэвтрүүлгийнхээ үеэр өөртэй нь адилхан цагаан хоолтон шалгаруулалтад ороод тэнцээд гарч ирэхэд сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй “би ч гэсэн цагаан хоолтон” гэж бүх хүмүүст зарлаад авсан удаатай. Түүний энэ их сэтгэл хөдлөл зарим үзэгчдэд таалагддаг бол заримд нь огтхонч таалагддаггүй аж. Ямартай ч сэтгэлийн хөдлөгөөн ихтэй хөтлөгч бүсгүй сүүлийн жилүүдэд овоо хэдэн дууны үг бичиж, амьдруулаад байгаа. Тэгвэл тэр саяхан дуучин Т.Ариунаатай хамтран “Санаж байна” хэмээх шинэ дуу хйижээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж