Словакийн парламент Европыг тогтворжуулах төслийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Словакийн парламент Европыг тогтворжуулах төслийг дэмжсэнгүй

Словакийн парламент Европын тогтворжуу­лах санг өргөжүүлэх төслийг баталсангүй. Евро бүсийн 17 оноос Словак шинэ төлөвлөгөөг дэмжээгүй ганц орон нь боллоо. Энэ бүгд нь Грекийн дампуурлыг ойртууллаа гэж шинжээчид үзэв.

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах Европын сангийн (European financial stability facility-EFSF) өргөжүүлэх ажлыг дэмжих эсэх тухай санал хураахад Словакийн парламентын 124 гишүүний 55 нь дэмжиж бусад нь татгалзжээ. Мөн парламент нь EFSF санг өргөжүүлэхээс татгалзсанаас гадна Ивета Радичевагийн Засгийн газрыг огцрууллаа.

Евро бүсийн 17 орны дэмжлэг хэрэгтэй байсан Европын тогтворжилтын санг 2010 оны тавдугаар сард байгуулжээ. Одоо EFSF нь 250 тэрбум евроны хөрөнгөтэй бөгөөд түүнээс хэсгийг нь Грек, Ирланд, Португали авсан юм. Шинэ төлөвлөгөөгөөр сангийн хөрөнгийг 440 тэрбум евро болгох ёстой байлаа.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж