АНУ-д 1949 онд төрсөн Анни анхны кадруудаа Нисэх хүчний дэд хурандаа эцгийнхээ алба хааж байсан Филиппинд хийжээ. Израильд Соломон хааны ордны малтлага хийхэд Лейбовиц оролцож байлаа. Аннигийн авъяас нь гэрэл зургийн хөрөг юм. Түүний зурагт баатрууд нь нүцгэнээр гарах нь их. Ер бусын хэврэгхэн Жон Леннон хөөрөл үл харагдах эхнэр Йоко Оногийнхоо дэргэд эвхрэн байна; “элсээр хувцасласан” Стинг элсэн дунд зогсох нь гангийн бурхан гэмээр; жирэмсэн, нүцгэн Деми Мур эхийн нинжин сэтгэлийг үзүүлнэ… Лейбовиц зургаа дарахдаа сансрын гэмээр мэдрэмжээ “залган” өөрийн баатартаа дурлан бие мах бодийг нь биш сэтгэлийг харуулах авъяастай орчин үеийн хамгийн шилдэг гэрэл зурагчдын нэг юм.
"Ардын эрх" сонин