Энэ жилдээ л хамгийн тачаангуй нь Рианна

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Энэ жилдээ л хамгийн тачаангуй нь Рианна

Esquire сэтгүүл поп дуучин Рианнаг 2011 оны хамгийн секси буюу тачаангуй эмэгтэйгээр тодруулан энэ 16-ны өдөр худалдаанд гарах дугаарынхаа хавтсанд түүний зургийг тавьжээ. Esquire сэтгүүлийн шинэ дугаарт түүний ил  задгай зургуудаас гадна ярилцлага нь нийтлэгджээ. Энэ жил 23 настай дуучин бүсгүй тайзны гоёлоо ер бусаар сонгодог, итгэлтэйгээр биеэ авч явдаг, сайхан арчилгаатай бие галбирийнхаа төлөө тус сэтгүүлийн хамгийн дур булаам эмэгтэйгээр тодорчээ.

Рианна сэтгүүлд ярихдаа хэзээ ч өөрийгөө сексийн бэлгэдэл гэж үздэггүй гэсэн байв. Рианнагийн хамт сэтгүүлийн топ жагсаалтад жүжигчин, модель Рози Хантингтон-Уайтли, дуучин Бейонсе, жүжигчин Мария Белло, АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахмад Хоуп Соло, жүжигчин Мила Кунис, жүжигчин Ольга Фонда, теннисчин Виктория Азаренко зэрэг бусад эмэгтэйчүүд орсон байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж