Оймс, дотуур хувцас аваад гарсаныг харсан дэлгүүрийн ажилтнууд түүнийг цагдаад “матжээ”. Цагдаа ирэхэд, Уилсон дэлгүүрийн дэргэд зогсч байсан цагаан өнгийн машинд суугаад зугтах гэжээ. Тэр жолоочид нь хөдлөхийг тулгасан боловч нөгөөдөх нь явахаас татгалзсанаар 100 дахь удаагаа баригдав. Гэхдээ тэр зугтахыг оролджээ. Тэр гүйгээд тэр хавьд байсан хогийн савны дэргэдэх бутанд нуугдсан байв. Түүнийг харсан хүн цагдаа нарт хэлээгүй бол энэхүү дээд амжилт болохгүй байжээ.
Багагүй хугацаанд гүйсэн болохоор ядраад сууж байсан юм гэж тэр хэлж үзсэн гэнэ. Дараа нь хулгай хийснээ зөвшөөрсөн байв. Тэрээр хулгай хийх болсон шалтгаанаа ядуу учраас болсон гэсэн тайлбар өгөв. Жозеф Уилсоныг суллахад 20 мянган ам.долларын барьцаа хэрэгтэй гэнэ. Өмнө 99 баривчилгаа нь бас л иймэрхүү бага хэмжээний зөрчлийн улмаас болсон гэнэ. Нийтдээ түүнийг 35 хулгайн гэмт хэргийн буруутан гэж тогтоожээ.
"Ардын эрх" сонин