Ажилгүйдэлтэй тэмцэх Барак Обамагийн төлөвлөгөөг авч хэлэлцэхийн эсрэг Сенатын 46 бүгд найрамдахчууд, Ардчилсан намын хоёр төлөөлөгч санал өгчээ. Хуулийн төсөлд хаалт тавихад ердөө 40 санал хангалттай байв.
Дахин санал хураах асуудал нээлттэй хэвээр үлдсэн бөгөөд тэд ардчилсан сенатор Жейн Шахиныг (Jeanne Shaheen) хүлээж байгаа юм. Гэхдээ тэр нь санал хураалтын дүнд нэг их нөлөөлөхгүй аж. Харин ерөнхийлөгч Барак Обама буцаагдсан хуулийн төслийн зарим багц арга хэмжээг тусгайлан өргөн барина гэж мэдэгджээ.
Ш.МЯГМАР
"Ардын эрх" сонин