Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

“Madness”-т баяр хүргэе

Баярлалаа, Сайхнаа. Хуучны юм шиг дотно санагдах цоо шинэ “Madness”-ын аялгууг түүний шинэ цомгоос сонслоо /Madness-2 Saikhnaa/.

Амьдрал чамаасаа би юу хүсэх вэ дээ
Атгаж болох бүхнийг чи өгсөн
Алд хэрчим газар амьдрал бүхлээр оршдогийг
Би мэдсэнгүй, Юу ч гэхэв дээ

Саарал ч гэсэн хайрт хот минь сүндэрлэсээр
Сая сая цонхны цаана
Мянга мянган амьдрал
Сайн бүхний дундаас чи бид хоёрын
Учрал гэрэлтдэг шүү, Энэ гайхамшиг шүү

Гадаа ирчихээд эртний танил дуу эгшиглэсээр
Зүрх сэтгэлийг минь хөглөнө
Амьдралд би одоо ч эрхэлсээр
Энэ гудамжаар гараа халааслан алхана
Элдвийг эргэцүүлж бодно
Цонхыг чинь ширтэн зогсоно

Өчигдөрхөн худалдаж авсан тэр гоё цомгоос “Амьдрал чамд” гэж энэ дуу хамгийн их таалагдлаа. Үг, аяыг нь Ганг /Madness/ бичсэн. Өмнө нь Ганг өөрөө дуулсныг нь Daisy-гийн тоглолт дээр сонсч байсан санагдана. Сайхнаа, Ганг, Daisy…Та нар яагаад ийм даруухан байдгийг заримдаа ойлгохгүй юм. Аравхан мянгаар үнэлсэн, чамирхаагүй, зүгээр л нэг хар цагаан зурагтай.., сонсоод уйдахааргүй дуутай “Madness-II” цомог чинь үнэхээр их таалагдлаа.

“Минийх”

/Үг Д.Ган-Очир, Ая Ч.Оюунсайхан/

Харийн хүний сэтгэлд дасчихаад
Буруу гэж өөртөө хэлээгүй ч
Хэзээ ч амсаагүй жаргалаа энэ л амьдралаар сольсон
Бие сэтгэлээ түүндээ тушаачихаад
Надаас битгий асуу, би түүнд хайртай…

…Уянгын юм шиг ч хөнгөн хэмнэлтэй, гоё дуу. Дахилт нь бүр ч гоё.

“Мөнхийн хайр”

/Үг Ч.Оюунсайхан, Ая Б.Гэрэлтнаран/

Тэр чинийх үүрд байгаасай
Чи тэрний хайр нь байгаасай
Үнсэлцэх уруулууд чинь бал шиг байгаасай
Ярилцах үгс чинь хайр л байгаасай…

…Дуустал нь сонсохоос аргагүй. Эхлэл нь их өвөрмөц.

“Бор шилтэй кайф”

/Үг, ая Ч.Оюунсайхан/

Санан санасаар сардаа нэг уулзах юм
Бодон бодсоор андуудтайгаа учирах юм
Хоолондоо орлоо хэдүүлээ яах вэ
Нэг номерийн хүйтэн зүйлийг бүгдээрээ хүсч байна
Бор шилтэй кайф боргио биднийг доргионо
Боловсон эрчүүдийн ундааг бүгдээрээ ЯААЯ


        …”ЯААЯ” Гоё хэлсэн байна шүү. Хэ хэ. Жинхэнэ хөгжилтэй дуу
Бор шилтэй кайф боргио биднийг доргионо
Боловсон эрчүүдийн ундааг бүгдээрээ ЯААЯ.

“Захидал”

/Үг Ч.Оюунсайхан, үг Б.Гэрэлтнаран-Madness/

Гүйгээд очмоор байна гэр рүү гээ
Зөөлхөн дэрээ санах юм
Холын холоос дуугаа чамдаа дуулъя
Санасан үгээ хүүдээ бичье

…Энэ дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.        

“Хотын гудамж”

/Үг, Ая Ч.Оюунсайхан/

Нүдэнд дулаахан Монгол бүсгүйчүүд
Хотын гудамжаар алхална
Бидний Монголын тайван амьдрал
Хотын гудамжаар өрнөсөөр

… “Madness”-ын хамгийн гоё дуунуудын нэг. Энэ дууг Сайхнаа өөрийнхөө шүтэн биширдэг “Харанга”-ын Лхагваатай хамтарч дуулжээ. Дууныхаа найруулгыг өөрчилж, илүү шинэлэг, сонсголонтой болгосон байлаа.

Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж
Зөөлөн салхиар намайг илээд
Дандаа аз жаргалтай алхана

Ингээд бичээд байхаар уйтгартай болчих гээд байна. Би яг одоо “Хотын гудамж”-ийн цоо шинэ хэмнэлийг сонсч байна. Та ч гэсэн хүсвэл “Madness-2 Saikhnaa” цомгийг заавал сонсоод үзээрэй. Таалагдана гэдэгт найдаж байна. Тэгээд сэтгэдлээ үлдээгээрэй. Магадгүй Сайхнаа энэ бүхнийг уншиж байгаа бол “Хурдан тоглолтоо хийгээрэй” гэж хүсмээр байна. “Madness”-ыг маш олон хүн санасан байна шүү.

Б.БАДМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж