“Ньюанс” хамтлагийнхан “чимээгүй” байхыг эрхэмлэдэг

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

“Ньюанс” хамтлагийнхан “чимээгүй” байхыг эрхэмлэдэг

Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Ньюанс” хамтлагийн залуус “чимээгүй” байхыг эрхэмлэдэг гэнэ. Саяхан шинэ гишүүнээр бүл нэмсэн “Ньюанс” хамтлаг сүүлийн үед чимээгүй байгаа. Тус хамтлагийн дуучин М.Амарсанаа нэгэн ярилцлагадаа “Манай хамтлагийнхан хараараа ч, шараараа ч хүн амьтны амны бай болоод байдаггүй л дээ. Яагаад гэвэл бид “чимээгүй” байхыг эрхэмлэдэг” хэмээн хэлжээ. Түүний хэлсэн үнэний хувьтай. Учир нь “Ньюанс” хамтлаг бусад хамтлагууд шиг тийм шинэ уран бүтээл хийж байгаа, ийм тоглолтоо хийх гэж байна гээд л яриад байдаггүй ч чанартай уран бүтээл туурвиж чаддаг залуус.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж